Ялахын төлөө амьдар

2010-01-04,
Зvгээр суугаад байгаа хvн хэзээ ч амжилтанд хvрэхгvй. Ямар нэгэн юм хийх нь эрсдлийг авчирдаг ч амжилтанд хvрэх боломжийг олгодог. Бид эргээд булан тойрохдоо уулын авиралтын тоноглолоор авч тоноглогдсон хоёр авирагч 160 фунт өндөр хаданд авирч хамтрагчид нь доод талд нь хамгаалалтын олсыг барьж байхыг харсан юм. Тэд их туршлагатай хvмvvс шиг харагдаж байлаа. Миний найз Петр тэднээс уулын хэрэгслийг нь гуйгаад тэдэн шиг өндөрт биш юм аа гэхэд 100 фунт өндөртэй ууланд авирах санал гаргасан юм. Петрийн санал болгосон уул нь Эврэстийн оргил биш ч хэрэв тэндээс унавал, саа өвчин тусч, өрөөл татанхай болж цаашлаад vхэж ч болох өндөр уул байлаа. Миний аз болж уулын хэрэгслийг нь авч чадаагvй юм. Тэгээд бид уулынхаа араас авирахаар шийдсэн юм. Хойд тап нь.энгэр шигээ эгц өндар биш болохоор уулын хэрэгсэл хэрэггvй байлаа. Ингээд авирч эхэллээ. Бид уулын орой руу өгсөх тусам эгцэрч хөл тавих газаргvй болж байлаа. Удалгvй би ар талаас нь авирсан ч vхэх аюулаас зугтах боломжгvй болохыг мэдэрсэн юм. Алхах бvр би найз Петрээ дуудаж хангалтгай хол явлаа одоо буцъя гэж хэлмээр байлаа, Гэвч би зvттэсээр байж Петрийг дагаж уулын шовх оройд хvртэл гарсан юм. Уулын оргилд хvрч арай ядан сууж багтахаар жижиг газар олж суусан боловч салхи хvчтэй vлээхэд л уначихаар багтаж ядаж байлаа. Амьсгаа даран доош суух vедээ өөрийнхөө айдсаа ялан дийлснээ бахархан мэдэрч билээ. Тэндээс би Польш орны vзэсгэлэнт хөдөө нутгийг цэлмэг тэнгэрийн дор олж харсан юм. Тэр өндрөөс харагдсан бvхэн болон тэр сайхан агаарыг би хэзээ ч мартахгvй. Уулын оргилд хvрэхдээ унах вий гэсэн айдсаа ялан дийлсэндээ би их баярлаж байлаа. Бизнес эрхлэгчид болон манлайлагчид өдөр бvр л өөрийн бизнесээ унана, бvхнээ алдана гэсэн айдсаа vл харгалзан шинэ шинэ vйл ажиллагааг эхэлдэг, Худалдаачид ч өдөр бvр бараа бvтээгдэхvvнийг нь хэрэглэгчид ойшоолгvй өнгөрдгийг vл тоон худалдаагаа vргэпжлvvлсээр л байдаг. Vvний зэрэгцээ байгаа боломжоо vл анзааран мөрөөдлөө биепvvлэхийг эрмэлздэггvй хvмvvс ч бас бий. Учир нь тэд ялимгvй жаахан эрсдлийг ч хvлээхэд бэлэн биш байдаг. Энэ долоо хоногт та өөрийн амьдрапыг нэг шалга. Та "Ялахын төлөө амьдардаг уу?" :свэл "Алдахгvйн төлөө амьдардаг уу?" гэдгээ өөрөөсөө асуу. Өөрийн мөрөөдлөө бий болгохын тулд болчимгvй тэнэг байх албагvй ээ. Гэхдээ мөрөөдөлдөө хvрэхийн тулд зарим нэг эрсдэлд бэлэн байх ёстой. Польш дахь уулын оргил дээр хэрэв би ямар нэгэн боломжийг ашиглахад бэлэн байвал миний амьдрал болон ажил vйлсэд олон сайхан аз завшаан ирнэ гэдгийг мэдэрсэн юм.
бичсэн: Зулаа төрөл:
(3) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

инээх
бичсэн Зулаа цаг: 19:10, 2010-01-04 | Холбоос | |
тормолзох
бичсэн Зулаа цаг: 18:59, 2010-01-04 | Холбоос | |

баярлах
бичсэн Зулаа цаг: 18:58, 2010-01-04 | Холбоос | |



:-)
 
xaax