Нууц үгийн тухай сонирхолтой баримтууд
Нууц үгийн тухай инээдтэй баримтууд зөндөө.
Нэг босс өглөө болгон нууц үгээ солидог байна л даа. Та ямар мундаг юм бэ гэж бодож байна уу? Тэгсэн шинээр сольсон нууц үгээ өрөөний хананд байх асар том самбар дээр маш томоор биччихээд яваад өгдөг гэсэн. Энэ үйлдлээ өглөө болгон хийдэг гэж байгаа.
Хүмүүс ихэнхдээ л өөрийн нэр, эсвэл хайртай хүнийхээ нэр, охин, хүүхдийнхээ нэрийг нууц үгэндээ ашигладаг гэсэн. Таны нууц үгнүүд дотор иймэрхүү үг орсон л байгаа. Тэгээд тэр нэрнийхээ ард ямар нэгэн дуртай тоогоо залгадаг гэсэн. Ингээд л таны нууц үг бэлэн боллоо. Та нууц үгээ ингэж өгдөг бол жирийн бөгөөд хэвийн сэтгэдэг хүн юм байна. Харин хүн бодож олохын эцэсгүй хачин нууц үг өгдөг бол хэт хашир эсвэл муу санаатай ч юмуу.
За тэр ч яахав, дэлхийн хүмүүсийн өгдөг хамгийн нийтлэг нууц үгүүдийг сонирхож үзэх үү?
• password1
• abc123
• myspace1
• password
• blink182
• qwerty1 буюу компьютерийн гар дээр зүүн дээд хэсэгт байрлах 6-н дараалсан үсэг гээд л үргэлжилнэ дээ.
Jordan23, liverpool1 гэх мэтээр ямар нэгэн дуртай нийтлэг зүйлийнхээ нэрийн ард ямар нэгэн тоо залгасан байгаа биз. Энэ бол дэлхийн хэвийн сэтгэдэг хүмүүсийн өгсөн нууц үгүүд юм шүү дээ. Харин миний хувьд yahoo11 гэсэн нууц үгийг хамгийн их өгдөг байсан юм. Одоо ингээд илэрчихсэн болохоор mobi99 ч юмуу, sumo69 гэх мэтээр солино доо.