Аяга уу? Кофе юу? сургамжит өгүүллөг

2012-03-24,

Тухайн ажил албандаа нэлээд өндөр байр сууринд хүрцгээсэн нэг ангийн төгсөгчид уулзаж их сургуулийнхаа профессор багшийнд цуглацгаажээ. Элдвийг ярилцсаар тэдний яриа нэг мэдэхэд тэдний ажил амьдрал дээрхи бухимдал, бэрхшээлүүдийн тухай яриа болон хувирчээ. Профессор ирсэн зочиддоо кофе уухыг санал болгон гал тогооныхоо өрөө ороод том савтай кофе болон шаазан, хуванцар, шилэн, болор зэрэг зарим нь энгийн, зарим нь үнэтэй, зарим нь гоёмсог зэрэг олон төрлийн аягануудын хамтаар авч иржээ. Профессор тэдэнд кофеноос аягалан ууцгаа гэв. Тэгээд бүгд кофе аягалан барьсаны дараа...

бичсэн: Зулаа төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Үс арчлах 6 төрлийн маск

2012-03-16,

1. Шоколадны маск
Арааны шүлс асгаруулам шоколаданд чиний үсийг хүртэл атаархмаар сайхан болгох шид бий гэдэгт итгэх үү? Хагмийн эхний маскыг хийхийн тулд чамд 2 хоолны халбага кокоа, түүнийг шингэлэх хангалттай хэмжээний сүү, хоолны халбага жожобоны тос мөн ижил хэмжээний кокосны тос байхад хангалттай. Жожоба болон кокосны тосыг чи худалдааны захуудаас олж болно. Бүгдийг нь холиод, дээр нь нимбэгний шүүс дусааж үсэндээ түрхээрэй. Түрхсэнийхээ дараа толгойгоо уутаар ороогоод, нэг цаг байлга. Сайтар зайлж, шампуниар угаагаарай.

2. Шингэн, шулуун үсэнд зориулсан шар айраг, өндөгний маск
Ш...

Миний хайр

2011-09-03,

Миний хайр

Шарласан навчис сэвшээ салхинд нэг нэгээр цувран унах намрын нэгэн нарлаг  өдөр. Далай урьдын адил ажлаа тараад гэр лүүгээ яаран ирэхэд аавыгаа ирэхийг тэсэн ядан хүлээж байсан бяцхан охин нь хаалганыхаа өмнө аавыгаа инээмсэглэн угтана. Далай охиныхоо духан дээр нь үнсээд хувцсаа сольж, гараа угаагаад гал тогооныхоо өрөөнд орж хоолоо хийхээр бэлдэж эхэллээ. Охин ч аавыгаа хаашаа явна араас нь дагаж өнөөдөр ангид нь юу болсон, ямар үсэг үзсэн, юу сурч мэдсэнээ нэгд нэгэнгүй ярьж өгнө. Далай охиныхоо яриаг шимтэн сонсож, ярилцангаа хоолоо хийж, охинтойгоо хамт сууж хоолоо ид...

бичсэн: Зулаа төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Ялахын төлөө амьдар

2010-01-04,
Зvгээр суугаад байгаа хvн хэзээ ч амжилтанд хvрэхгvй. Ямар нэгэн юм хийх нь эрсдлийг авчирдаг ч амжилтанд хvрэх боломжийг олгодог. Бид эргээд булан тойрохдоо уулын авиралтын тоноглолоор авч тоноглогдсон хоёр авирагч 160 фунт өндөр хаданд авирч хамтрагчид нь доод талд нь хамгаалалтын олсыг барьж байхыг харсан юм. Тэд их туршлагатай хvмvvс шиг харагдаж байлаа. Миний найз Петр тэднээс уулын хэрэгслийг нь гуйгаад тэдэн шиг өндөрт биш юм аа гэхэд 100 фунт өндөртэй ууланд авирах санал гаргасан юм. Петрийн санал болгосон уул нь Эврэстийн оргил биш ч хэрэв тэндээс унавал, саа өвчин тусч, ө...
бичсэн: Зулаа төрөл:
(3) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Нууц үгийн тухай сонирхолтой баримтууд

2010-01-04,
Нууц үгийн тухай инээдтэй баримтууд зөндөө.
Нэг босс өглөө болгон нууц үгээ солидог байна л даа. Та ямар мундаг юм бэ гэж бодож байна уу?  Тэгсэн шинээр сольсон нууц үгээ өрөөний хананд байх асар том самбар дээр маш томоор биччихээд яваад өгдөг гэсэн. Энэ үйлдлээ өглөө болгон хийдэг гэж байгаа.

Хүмүүс ихэнхдээ л өөрийн нэр, эсвэл хайртай хүнийхээ нэр, охин, хүүхдийнхээ нэрийг нууц үгэндээ ашигладаг гэсэн. Таны нууц үгнүүд дотор иймэрхүү үг орсон л байгаа. Тэгээд тэр нэрнийхээ ард ямар нэгэн дуртай тоогоо залгадаг гэсэн. Ингээд л таны нууц үг бэлэн боллоо. Та нууц үгээ ингэж өгдөг бол жирийн бөгө...
бичсэн: Зулаа төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх